‘Турк, Энэтхэгийн болон дараагийн нислэгээр ирэх иргэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв бөглөхөд анхаараарай’

280

УОК-ын шуурхай штаб тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат зорчигчдын мэдвэл зохих дараах зүйлсийн талаар анхаарууллаа. 

Тэрбээр ‘Нэгдүгээрт, Турк, Энэтхэгийн болон дараагийн нислэгээр эх орондоо ирэх иргэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв бөглөхийг анхааралдаа аваарай. Уг мэдээлэлд үндэслэн Монголд ирээд тухайн хүнийг тусгаарлан ажиглах байрны алинд нь, хаана хуваарилахыг шийддэг.

Мөн явсан, орсон газруудаа гүйцэд бөглөх хэрэгтэй. 

Тусгай үүргийн онгоцонд МХЕГ-ын харьяа Хилийн хяналтын улсын хоёр байцаагч /эмч мэргэжилтэй/ иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана. Арав орчим цагийн нислэг тул хувь хүмүүс бэлтгэлээ сайтар хангахыг хүсэж байна. Тухайлбал,

  • Онгоцонд N95 маск зүүвэл халдвараас сэргийлэх магадлал өндөр
  • Суудлаа солихгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
  • Идэж, уух зүйлээ тохируулах
  • Эмчийн тавьсан шаардлагыг хангах
  • Бага насны хүүхэдтэй хүмүүс хүүхдийнхээ хоол ундны бэлтгэлийг хангах
  • Эрүүл мэндийн хуудсан дээр суудлынхаа дугаар, явсан орноо заавал бичих” гэв.

Бичлэг:

https://www.facebook.com/588990477781350/videos/861608694342477/