4,704,931 ширхэг хувьцаа арилжжээ

347

2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 10,159,118 төгрөгийн үнийн дүн бүхий 4,704,931 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс ‘ЛэндМН ББС’ ХК (LEND +5.93%) болон ‘Инвескор ББСБ’ ХК (INV +3.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Тавантолгой” ХК (TTL -2.80%) болон

‘Улсын Их Дэлгүүр’ ХК (UID -2.08%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 887,499,954 төгрөгийн үнийн дүн бүхий 4,571,428 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.

‘TOP 20’ индекс 0.27 хувиар буурч 16581.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,440,840,218,768.09 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.