Сургалтын төвүүдийг нээх тогтоолыг БАТАЛЛАА

211

Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх тухай УОК-ын тогтоолыг баталж, өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн үе шаттай нээхээр боллоо.

Сургалтад 16-аас дээш насны иргэдийг хамруулах аж. 

Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасан байна.  

“Нэг сургуульд 40-50 хүүхэд суралцахаар буюу нэг ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо” хэмээн Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.