Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдын анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НААС 04 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи дөрөвдүгээр сарын 25, 26-нд говь, тал, хээрийн бүс нутгаар, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Энэ сарын 25-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР