ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр гаргажээ.
Түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбогдуулан ЭЦА-наас энэ сарын 23-нд 48 цагийн хугацаатай саатуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр 48 цагийн хугацаа дууссан учраас Нийслэлийн прокурорын газар Б.Хурцыг саатуулах хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцжээ.