Холливудын жүжигчин Холли Берри өдгөө 52 настай ч эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдгийнхээ ачаар наснаасаа залуу харагддаг төдийгүй, тун гоолиг чийрэг бие хаатай яваа нэгэн. Саяхан түүний инстаграмдаа оруулсан нэгэн зураг шүтэн бишрэгчдийг нь галзууруулах дөхжээ. Тэрхүү зурган дээр од бүсгүй ямар ч хөхний даруулга, цамц, майкгүй нүцгэн биен дээрээ жийнсэн хүрэм өмссөн байх аж. Дагагчид нь Холлиг алмайрч, биширсэн сэтгэгдлүүдээр булсан байна.
Үүнтэй зэрэгцээд Берри Мороккод хийгдсэн “Жон Вик: 3-р бүлэг – Парабеллюм” киноны зураг авалтын үеэр авсан зургаа оруулсан байна. Ирэх тавдугаар сарын 17-нд нээлтээ хийх уг кинонд тоглохын тулд Холли урьд өмнөхөөсөө ч илүү их хичээллэх хэрэгтэй болсон гэнэ. “Энэ бол амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү зүйл байлаа” хэмээн ярьж байсан юм. Киноны гол дүрд тоглож буй Киану Рийвстэй хамт Берри долоо хоногийн зургаан өдөр тулааны урлаг болон галт зэвсэг ашиглах дасгал сургуулилт хийж байсан гэнэ. Холли бүсгүй “Хэрвээ гудамжинд хэн нэгэн над руу халдвал түүнийг бурхан ивээг. Учир нь, түүнийг хашраагаад өгөх хэмжээний чадвар надад бий” хэмээн Берри ярьжээ.