Гурван сая хүртэл төгрөгийн, банк хоорондын гүйлгээг гурван секундэд гүйцэтгэдэг боллоо

444

Нэг сая хүртэл төгрөгийн үнийн дүнтэй, банк хоорондын гүйлгээг шуурхай гүйцэтгэдэг болсон. 2014 оны зургадугаар сараас эхлэн банк хоорондын гүйлгээ 24/7 цагийн горимд шилжсэн юм.

Харин өнөөдрөөс эхлэн гүйлгээний үнийн дүнг өсгөн, 3 сая төгрөг болгожээ.

АХБ-ны санхүүжилтээр Монголбанканд “Банк хоорондын сүлжээ” төслийг хэрэгжүүлсэн байна. Төв банк төлбөр тооцооны системээ шинэчилж, гүйлгээний үнийн дүнг өсгөжээ. Мөн хугацааг богиносгон, 3-4 секундын дотор хүлээн авагч тал мөнгөө авах боломжтой болжээ.