“Өгөөмөр өдөр” арга хэмжээ болно

527
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЦЭЭТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ” уриатай арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 11 цагаас 17 цагийн хороонд Хан-Уул дүүргийн 2-р хороо “АЖИЛЧДЫН АЛДАР ТАЛБАЙ”-д зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээнд: Хуучин хувцас, гутал, Электрон бараа, Ном сэтгүүл, Цүнх, гоёл чимэглэл, Гэр ахуйн хэрэгсэл, Хүүхдийн тоглоом солилцох, худалдах, бэлэглэх боломжтой.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, СӨХ-үүд, иргэд та бүгдийг идэвхтэй оролцохыг уриалж байна