Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоотой хамтран ‘Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2018’ арга хэмжээг жуулчны идэвхтэй улирлын хугацаанд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь 2014 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд сүүлийн дөрвөн жилд тус арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой хэрэг зөрчил 42 хувь буурсан үзүүлэлт гарчээ.
Оюутан цагдаа нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, жуулчдын санал гомдол, хүсэлтийг 70108687 дугаарт хүлээн авдаг бөгөөд Жуулчны мэдээллийн төвийг дараах байршлуудад ажиллуулж байна.
-Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг
-Салбар 2. ‘Монгол гэр’, Шөнийн гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг
-Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг
-Салбар 4. ‘Иргэдэд үйлчлэх төв’, Сөүлийн гудамж, 4-р хороо Сүхбаатар дүүрэг