О.Анужин онцгойров

397

Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг балетын олон улсын анх­дугаар уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү уралдаанд Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Сингапур гэсэн зургаан орноос нийт 80 балетчин ур чадвар сорьсноос 19-29 насны ангилалд УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин  гран при шагнал хүртлээ. Дашрамд дурдахад, Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааныг шүүхээр долоон орноос 11 шүүгч хүрэлцэн ирсэн байна.