Та шинэ сарынхаа төлөвлөгөөг гарган, өнгөрсөн сарынхаа алдаа, оноог дэнслэн сууна уу? Гэхдээ өнгөрсөн сард гаргасан амжилт бүтээлээсээ урам авч, алдсан бүхнээ цэгнэн, шинэ сараа урам зоригтойгоор угтан авах нь юу юунаас илүү чухал гэдгийг бүү мартаарай. Харин та энэ тавдугаар сард намайг юу хүлээж байгаа бол хэмээн бодож суугаа бол бидний бэлтгэсэн зурхайд анхаарлаа хандуулаарай.
1. Хонь (03.21 – 04.20)
Хонины ордныхоны хувьд зорилгодоо тууштай, шийдэмгий байгаарай. Энэ сард чухал шийдвэр гаргахын тулд юуг ч эсэргүүцэхэд бэлэн байх хэрэгтэй. Тэгвэл та шинэ сэдэл санаагаар дүүрэн, богинохон хугацаанд маш их хэмжээний ашиг олж чадна. Өөрийн авьяас, чадвараараа удирдлага, хамт олондоо таатай сэтгэгдэл ч төрүүлнэ. Хонины ордныхон өөрийн дур булаам байдлаараа эсрэг хүйстнээ татдаг. Товчхондоо бол энэ сард тэд хувийн амьдралдаа ч, ажил дээрээ ч олон зүйлийг бүтээж, үнэмлэхүй амжилтыг олно.
2. Үхэр (04.21 – 05.21)
2018 оны тавдугаар сарын зурхайд таны амьдралд үе үе сэтгэл санаагаар унах зүйл гарж магадгүй хэмээн анхааруулж байна. Найз нөхдийн хөгжилтэй тоглоом шоглоом, таатай үзвэр үйлчилгээ ч таны сэтгэл санааг өргөж чадахгүй. Үхрийнхэнд заримдаа уйлмаар ч үе гарна. Гэхдээ үүнийг хүнд тусгаж авах хэрэггүй хэмээжээ. Учир нь та зүгээр л ядарсан байна. Иймээс амьсгаа авч, бага зэрэг амрах хэрэгтэй. Ийм үед таны ойр дотныхонд жаахан тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй болно. Ер нь үхрийнхэн хөдөлмөрч хүмүүс учраас тэдэнд амар тайван байдал, халамж асаргаа тун хэрэгтэй.
3. Ихэр (05.22 – 06.21)
Өөрийн хүч, чадварт итгэх цаг ирлээ. Хэдий болтол хүрээлэн байгаа хүмүүстээ найдаж, хувь заяанаас бэлэг хүсэх вэ? Хэрэв та гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа бол өөрөө хичээж ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Эс чадвал ойрын үед гэр бүл, найз нөхдийн харилцаа үүсгэх боломж алдагдаж мэднэ. Мөн та хичээл зүтгэл гаргахгүй л бол ажил дээрээ ч мөн амжилт олж чадахгүй. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхийн тулд жаахан ч гэсэн хичээх хэрэгтэй. Ингэснээр та цалингаа нэмүүлэх, хамт олныхоо хайр хүндэтгэлийг ч хүлээх болно.
4. Мэлхий (06.22 – 07.23)
Эргэлзээ тээнэгэлзээ, шийдэмгий бус байдал нь өөрийнхөө амьдралыг тэр чигээр нь өөрчлөхийг хүсч буй хүмүүст сайн зүйлийг өгөхгүй. Аливаа асуудалд зөвхөн шийдэмгий байдалаар хандах хэрэгтэй гэдгийг одоо ойлгох болсон. Ер нь зорилгодоо тууштай, зоригтой хүмүүс л үр дүнд хүрдэг. Гэхдээ хамт олон, ойр дотныхныгоо тэр болгон шүүмжилж, сул талыг нь хөндөж болохгүй. Танд ч бас тэднээс дутахгүй олон сул тал бий гэдгийг санаарай. Ингэж бусадтай шүүмжлэнгүй хандсанаар та ойр орчныхныхоо, тэр дундаа хайртай хүнийхээ дургүйг хүргэж байгаагаа ойлгох хэрэгтэй.
5. Арслан (07.24 – 08.23)
Та дур булаам харагдахаас гадна бусдын сэтгэлийг татаж, шийдэмгий зан гаргадаг нэгэн юм. Гэхдээ энэ нь таныг ойр орчныхонтойгоо хамаагүй харьцаж болно гэсэн үг биш юм. Дахин давтагдашгүй шинж чанараа та ашиглаж сурах хэрэгтэй. Ажил хэргийн асуудалд гадаад төрхөөр хандах нь маш том алдаа. Ажлын удирдлагын зүгээс ажил хөдөлмөрийн эерэг үр дүн л танаас хүсдэг. Ийм учраас хамт олонтойгоо харьцаагаа сайжруулж, хөндлөнгийн шүүмжлэлийг хүлээн авч өөрийн дутагдлыг засах нь зүйтэй.
6. Охин (08.24 – 09.23)
Ойр дотныхон, найз нөхдийнхөө нууцыг мэдэх гэж хэтэрхий хичээснээрээ та бусдын дургүйцлийг төрүүлж магадгүй. Та хичнээн тэдэнд туслахыг хүссэн ч тэд танаас зугтаж эхэлнэ. Хариулахад хэцүү, эмзэг асуудлыг бүү хөнд, бусдад нойтон хамуу шиг бүү ханд. Харин оронд нь өөрийгөө сайжруулах тал дээр анхаар. Биеэ барь, тэвчээртэй бай, танд хандсан шүүмжлэлд сэтгэлээр уналгүй, ухаалаг хандах хэрэгтэй хэмээжээ.
7. Жинлүүр (09.24 – 10.23)
Таны цэгнэж боддог ухаалаг, хөдөлмөрч зан үргэлж өндөрт байх болно. Жинлүүрийнхэн ажилдаа бүрэн автаж ажилладаг, өөрийн гаргасан хичээл зүтгэлээрээ дандаа эерэг үр дүнд хүрдэг. Гэвч Шар нохой таныг эсэргүүцэж байна. Та зөвхөн ажил үүргийн талаар дандаа бодож болохгүй. Хувийн, зүрх сэтгэлийнхээ асуудлыг ч мөн шийдэх хэрэгтэй гэжээ. Магадгүй та хаа нэгэн газар жирийн нэгэн зугаалгын үеэр ч хайртай хүнтэйгээ танилцаж болох юм.
8. Хилэнц (10.24 – 11.22)
Үргэлж сэтгэл сэтгэл санаа өөдрөг явна. Ер нь та энэ сард дандаа эерэг, сайхан мэдээ сонсох болно. Хилэнцийн ордныхон энэ сард ерөөсөө ч уйдахгүй завгүй өнгөрүүлнэ. Мөн эрүүл мэнд маш сайн байж, энэ нь таны гадаад төрхөнд ч нөлөөлөх учир шүтэн бишрэгчдийн тоо нэмэгдэнэ. Хилэнцийнхэн энэ сард өөрийнхөөрөө баяс, цэнгэ, гэхдээ бүх зүйлд хязгаар байдгийг бүү мартаарай!
9. Нум (11.23 – 12.21)
2018 оны тавдугаар сарын зурхай танд хэд хэдэн сонирхолтой бөгөөд чухал үйл явдал тохиолдоно хэмээжээ. Энэ сард зөвхөн эерэг үр дүнд хүрэх нөхцөл байдлууд тогтмол үүсэх болно. Гэхдээ хамгийн сонирхолтой нь нумынхан ийм эерэг үр дүнд хүрэхийн тулд ямар ч хүч зарцуулахгүй. Бүх зүйл азаар шийдэгдэх болно. Ер нь ямар нэгэн шинэлэг санааг амьдралдаа хэрэгжүүлж, хууль зөрчөөгүй үйл явдлуудад оролцоорой. Учир нь амжилт таны талд байх болно.
10. Матар (12.22 – 01.20)
Өөдрөг, шийдэмгий, зорилгодоо тууштай байдал тань гол тулгуур болно. Ер нь матрынхны биеэ хянах, сэтгэл санаагаа барих чадвар нь үнэхээр атаархмаар гэжээ. Юу ч тохиолдож байсан тэд эрүүл саруул ухаанаар цэгнэж, ямар ч зүйлд ухаалгаар хандаж чаддаг. Дээр дурьдсан зан чанаруудаараа тэд ямар ч хүнд ажлын учрыг төвөггүйхэн олчих чадвартай юм. Харин хүрээлэн буй хүмүүст нь зөвхөн энэ хүчтэй манлайлагч ордныхныг дагах л үлдэнэ. Тун удахгүй энэ ордныхонд амжилт ирэх болно хэмээжээ.
11. Хумх (01.21 – 02.19)
Үүсээд байгаа тав тухгүй байдал, уур хилэн, сэтгэл гутрал, цочрол зэрэг нь таныг өдөр тутмынхаа ажилд ядарсныг илтгэж байна. Өөрийнхөө эрүүл мэндийг бодож, хэдхэн хоног ч гэсэн ойр орчныхноосоо хэсэгхэн ч гэсэн холдож амар хэрэгтэй. Учир нь анир чимээгүй, амар тайван байдал танд амьдралынхаа талаар дахин бодож, шинэ алхам зоригтойгоор хийхэд тань туслах болно.
12. Загас (02.20 – 03.20)
Энэ сард таны ойр дотныхонд хамаатай шинэ мэдээ, халуун үйл явдалаар дүүрэн байх болно. Гэхдээ мэдээж бүх зүйл ямар ч хар бараан зүйлгүй бүтнэ гэж бодож болохгүй. Харин хосуудын хувьд үл ойлголцлоос шалтгаалан хов жив, хэл аманд өртөх магадлалтай. Ийм тохиолдолд та өөрийн ухаалаг байдал, бодит нөхцлийг үнэлэх чадварт тулгуурлан зөв шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Мөн сэтгэл хөдлөлөө дарж, уян хатан харьцааг бий болгоорой. Бүх чөлөөт цагаа гэр бүлийн асуудлуудаа шийдвэрлэхэд зарцуулах хэрэгтэй.