Ч.Ганжавхлан: Надаас үлгэр дуурайл авахыг хүсэгчид бүгдээрээ бараг ”Хүн” биш юм болов уу

932

Ч.Ганжавхлан олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглагсдын нэг. Тэгвэл түүнийг олон нийтийн сүлжээнд дагагчдадаа буруу үлгэр дуурайл үзүүлж байна гэж зарим нь шүүмжлэх болжээ. Үүний хариуд тэрбээр ‘Лүд юм аа. Өөрөөрөө байхын сайхныг дөнгөж л мэдэрч эхэлтэл өөр олон хүн надаас үлгэр дуурайл авч байна гэж хэлэх боллоо. Үгээ цэнэ, ухаанаа хяна гэж загнах болжээ. Солиотой сохор бичвэрийг минь хүртэл ‘О’ нь гээгдсэн байна гэж хянах болов оо. Өөрөөрөө байх гэдэг уул нь ‘Хүн’ л байхыг хэлдэг билээ. ‘Хүн’ гэдэг дотор нь алдаа оноо, жаргал зовлон, галзуурал солиорол хамтдаа багтдаг шүү дээ. Сэтгэл хөдлөөд түүнээ хэлтэл ‘Жаахан хүүхэд шиг хөөрөөд’ гэх. Сэтгэл гутраад түүндээ харуустал ‘Манлайлагч хүн байж боль’ гэх юм. Надаас үлгэр дуурайл авахыг хүсэгчид бүгдээрээ бараг ‘Хүн’ биш юм болов уу. Хүнээс л гардаг үйл, хүний л амьдрал шүү дээ гэж. Нэг ч шаналж үзээгүй залуу, нэг ч уйлж үзээгүй бүсгүй олоод ирэх аваас би даруй төмөр хүн болж, бүхний тааллаар жүжиг тоглоё. Тэгэж эс чадах болвоос тэнэгийн туйл, эморлын хязгаар, бусдын биш миний л зүрх сэтгэлд дэврэх энэ гашуун хар усыг минь хөндлөнгөөс бүү оочихтун. Гялбасан ч дотроо, гундсан ч энэ л дотроо байх шүү дээ. Энэ нүүр номын ертөнцөд надтай л адилхан ‘Хүмүүс’ байдаг, тэд ч гэсэн булгилж нурдаг болов уу гэсэндээ хааяа нэг хуваалцдаг юм шүү ийм зүйлсийг. Би л бичиж орхидог болохоос хүн бүрт л ийм мэдрэмж байдаг болов уу … Хүссэн үлгэр дууриал чинь болж, тэр дүрд тааруулан жүжиглэж чаддаггүйд уучлаарай! Ч.Ганжавхлан ‘ хэмээжээ.