Ипотекийн зээлд нийт 93,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгожээ

306
Сүүлийн үед ипотекийн зээл зогссон, гацсан гэсэн ам дамжсан яриа гарсаар байгаа юм.
Уг нь гэр хороололыг орон сууцжуулах, утааны эсрэг хийж байгаа үр дүнтэй ажлуудын нэг бол яах аргагүй ипотек.
Гэтэл эдийн засгийн байдлаас болж зогсчихлоо гэсэн мэдээлэл байсан юм.  Тэгвэл яг энэ асуудлаар Монголбанкынхан өөрийн байр сууриа илэрхийлж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн байдлын талаар мэдээлсэн юм. Хамгийн эрэлт, хэрэгцээтэй гэж хэлж болох ипотекийн зээл өнөөдрийн байдлаар зогсоогүй, хэвийн үргэлжилж байгаа гэв.
Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монголбанкнаас 64 тэрбум төгрөг, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөг, нийт 93.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр ипотекийн зээлд олгосон байна. Үлдсэн хугацаанд нийт 312 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэнэ. Ингэснээр ойролцоогоор 5000 иргэний ипотекийн зээл энэ онд шийдэгдэх боломжтой ажээ.