М.Анхцэцэг: Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг

744

e2e4addf2da5823c3bf05a77e23f1a752

Япон улсад зохиогдсон хүндийг өргөлтийн залуучуудын Азийн АШТ-д улсаа төлөөлөн оролцож, алтан медаль хүртсэн хүндийг өргөлтийн залуу тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Азийн аварга болсон билээ. Үүний дараа Мексикт болсон оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Тэрбээр яг одоо АНУ-ын Чикаго хотод байгаа бөгөөд энэ сарын 21-нд эх орондоо ирэх гэнэ.

Мөн М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал иржээ. БНСУ гэхэд хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Харин энэхүү саналыг багш, шавь хоёр хүлээж аваагүй ба үүнийгээ “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Тэрнээс биш миний хувьд мөнгө чухал биш. Энэ бол миний гэр бүлийнхэнтэйгээ хамт шийдсэн сонголт. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад “Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах” юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ” гэсэн юм.

Дашрамд сануулахад, М.Анхцэцэг санхүү, мөнгө, тэмцээний зардал олдоогүйн улмаас Азийн АШТ-д дасгалжуулагчгүйгээр ганцаараа оролцон, аваргалсан байна.

Нүүр ном хуудсаа ашиглан шууд хийсэн бичлэгийг доорх холбоосоор орж сонирхоно уу.

https://www.facebook.com/bibol.mgl/videos/vb.100005829367339/584053328465641/?type=2&theater