УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ГХЯ-ыг шүүмжлэв. Тэрбээр “Гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн сууна гэдэг том бөгөөд хүндтэй ажил. УИХ-ын гишүүн хүн жижиг байдлаар харагдна гэдэг ичмээр шүү дээ. Би өөрийгөө хүндлүүлэх гэсэнгүй. Улс төрийн ажлаар явж байгаа тохиолдолд Элчин сайдын яамаас анхаарал хандуулан ажиллах ёстой. Намайг үдэж гаргах үеэр манайхаас нэг ч хүн, машин байсангүй. Би ямар машины жолооч нь өвдчихсөн гэж хэлэлтэй биш дээ. Элчин сайдаар очиж байгаа хүмүүс тэнд дарга болох гэж биш үйлчлэх гэж очиж байгаа шүү. Их хурлын даргын захирамжаар явж байгаа бол төрийн Элчин сайд нь анхаармаар байна. Энэ бол зөвхөн над дээр л болсон жишээ. Үүнд ГХЯ-ны сайд анхаараач. Ц.Мөнх-Оргил гишүүнийг тус яаманд сайдаар очсоноос хойш ГХЯ чих хатуутай болсон гэж би үзэж байгаа. Өөр бусад оронд бол улс төрийн ажлаар явж байгаа гишүүнээ хүндэтгэлтэй хүлээж авч, үдэн гаргадаг юм билээ.
Нүүдэлчин монголчууд нүүсээр байгаад ГХЯ-аа ядраачихсан юм уу. Улс орныхоо нүүр царайг гаргаж өгмөөр байна. Элчин сайд нар Монголдоо байдаг шигээ битгий амьдраарай. Бусад оронд ажиллаж амьдардаг монгол иргэд Элчин сайдын яамаа мэддэггүй. Аргагүй гэмт хэрэгт холбогдохоороо очдог” хэмээн гомдоллоод амжсан юм.
Эх сурвалж http://www.info.mn