Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газар Гэрлэх ёслолын ордон хамтран ‘Дурсамж’ гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулав.
Өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийлээ.
Тодруулбал, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28-р ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Хосбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Л.Отгонбаатар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн БД-ийн ОБХ-ийн ГТУА-34-р ангийн ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Ц.Явсраймолом, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80-р ангийн гал сөнөөгч Г.Батсүрэн нар хуримын ёслолоо хийсэн юм.