Хонь – (3/21-4/19)
Юу ч санаснаар болохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Сануулга, гүтгэлэг ажил дээр таныг угтах бөгөөд яахаа мэдэхгүй тээнэгэлзэнэ. Хэтэрхий хүндээр хүлээж авах хэрэггүй. Асуудлыг аль болох хурдан дуусгахыг хичээвэл танд ашигтай. Оройг гэртээ тэжээмэл амьтантайгаа өнгөрөөх байх. Бодол санаагаа бичиж тэмдэглэ.
Үхэр – (4/20-5/20)
Ажил мэргэжлээ дээшлүүлэх таатай боломж олдоно. Өдрийн ихэнхийг материаллаг баазаа дээшлүүлэх гэх мэт зохион байгуулалтын ажилд зориулна. Хялбараар мөнгө олох сонирхолд бүү авт. Өнөөдөр таны ажил хэрэгт, хүчтэй нөлөөлөх ямар нэгэн зүйл болно. Хамаатан садан, дарга удирдлагатайгаа үл ойлголцол гарахаас сэргийл. Магадгүй та хайрынхаа эзэн болох хүнтэй уулзах бололтой. Хайрын тэнгэр танд энэрэнгүй хандаж байна.
Ихэр – (5/21-6/21)
Ажилдаа анхаарлаа хандуулж, сайтар төвлөр. Аливааг эргэцүүлэн бодоход таатай өдөр бөгөөд явган алхах нь таны оюун ухааныг сэргээнэ. Эрүүл мэнддээ анхаарч, үнэтэй биеийн тамирын клубт бүртгүүлэхээсээ өмнө ямар дасгал хамгийн тохиромжтойг олж мэд. Спортоор хичээллэдэг хүмүүс эрч хүчээр дүүрэн байх бөгөөд тэмцээнд орохоор шийднэ. Яарах хэрэггүй өөрийгөө улам илүү чадваржуул.
Мэлхий – (6/22-7/22)
Өнөөдөр од гаригуудын хувьд холимог чиг хандлагатай өдөр. Хамтран амьдрагч юм уу гэр бүлийн гишүүний санаанд ороогүй эсэргүүцэл таны хувьд гэнэтийн зүйл болно. Гэвч асуудал түргэн шийдэгдэх бололтой. Урд нь тийм ч ойр байгаагүй эх сурвалж одоо гар дор чинь байгаа тул учрах саад бэрхшээлийг түргэн давж гарах болно. Өөртөө бүү эргэлз. Танд хувь хүний хүчин зүйл маш их байгаа учраас түүнийгээ үр бүтээлтэйгээр ашиглах хэрэгтэй.
Арслан – (7/23-8/22)
Эрүүл мэнддээ анхаарал тавьж, өглөөний цайндаа элсэн чихэр бага хэрэглээрэй. Өдөрт хоёр литрээс багагүй шингэн ууж хэвшээрэй. Хог хаягдлаа гаргаж, орчноо сайхан цэвэрлэ. Шинэ өдрийг цэвэр цэмцгэр угтаарай. Та өнгөрсөн үеээ дурсаж, удаан уулзаагүй хамаатнуудтайгаа холбоо барина. Гэр бүлийн мод, төгөлтэй болох талаар бодоод үзээрэй. Өндөр настанд очиж амар мэндийг асуун, сургаал үгийг нь сонс.
Охин – (8/23-9/22)
Азтай байдал үргэлжилсээр байгаа хэдий ч охины ордны оюутан сурагч, багш, жуулчдад хэд хэдэн асуудал тулгарах болно. Аливаа зүйлд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэн, асуудалд чин сэтгэлээсээ ханд. Анхаарал шаардсан ажил амархан дуусах хэдий нэг ажилд хэтэрхий их автах хэрэггүй. Хэрвээ та ангийнхныгаа дахин нэгтгэж уулзуулах арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол мөнгөний асуудал таны урмыг хугалж магадгүй.
Жинлүүр – (9/23-10/22)
Өнөөдөр маш их ажил хийх болно, мөн хэд хэдэн шийдвэрлэх асуудалтай тулна. Гол цамхаг бол таны ухаан, үүнийгээ ашиглан нэг нэгээр нь ажлаа хийх хэрэгтэй. Аливаа зүйлийг хийхдээ, та өөрөөсөө үүнийг мэдэх үү? Гэж асуу. Нөхцөл байдал сайн байна. Хийж буй ажлаа үргэлж хяна. Өнөөдөр бүх зүйл будлиантай байж, таны толгойг эргүүлэх болно. Бусдыг гомдоож магадгүй бөгөөд үүндээ анхаар.
Хилэнц – (10/23-11/21)
Өнөөдөр эерэг чиг хандлагатай өнгөрнө. Харин та сул үлбэгэр байдал, гутрангуй үзлээ ялан дийлэхийг оролдвол цагийг сайхнаар өнгөрөөх байх. Биеийн хүч, тамир тэнхээ буурч, урам зориг багасах үед өөртөө эргэлзэж эхэлж мэднэ. Зөн совингоо сонсч сур, дараа нь өөрийн санаагаа бусадтай хуваалц. Бусад хүн таны хэр гярхай, ухаантайг мэдээд гайхах болно. Та өөрөө ч бас адил. Өнгөрсөн хайр одоогийн харилцаанд хэтэрхий нөлөөлөхөөс өмнө арга хэмжээ ав.
Нум – (11/22-12/21)
Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарах, мэдээлэл олж авах, галаар ариусгал хийхтэй холбоотой өдөр. Үд дунд хүртэл уулзалтаа хойшлуулах хэрэгтэй. Ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна. Найзуудтайгаа өдрийн хоол идэх нь найз нөхдийн харилцаандаа урам зориг өгнө.
Матар – (12/22-1/19)
Өнөөдөр од эрхсийн хандлага тогтворгүй байх нь. Ийм болохоор энэ өдөр таны мөнгө үрэх сэтгэл маш хүчтэй оволзохоор байна. Мөнгөө хямгатай зарцуулахаа мартаж болохгүй. Таны биеийн эрч хүч доогуур байх нь таны урам зоригт шууд нөлөөлнө. Аар саар зүйлсийн талаарх яриа таны сонирхлыг татна. Та анхаарлаа сайн төвлөрүүлэх ч цаг заваа илүү чухал зүйлд зарцуул. Та нарын ихэнх нь юу мэдэхийг хүсэж байна, тэрнийгээ олж мэдэх авьяастай.
Бумба – (1/20-2/18)
Бага насны асуудлууд сөхөгдөх бололтой. Өөрийгөө буруу замаар явж буйгаа ойлговол бусдыг буруушаах хэрэггүй. Та өөртөө биш бусдад таалагдахыг хичээдгээс болж асуудал үүсэх бололтой. Зарим хүн танд хэрэггэй зүйлсийг бус өөрт ашигтайг таны гараар хийлгэж байгааг ухаар. Тэд хүссэндээ хүрэхгүй бол таныг хаяад явна. Нийтийн өмчтэй холбоотой маргаан таныг дотоод сэтгэл рүүгээ өнгийхөд тусална.
Загас – (2/19-3/20)
Эерэг үр нөлөө давамгайлсаар байх болно. Бага зэрэг саад тотгортой учрахад бэлэн бай. Өөрийн хийх ёстой зүйлээ хий. Зөв замыг баримтлан яваа бол таны зан чанар тань гэрэлтэж, удирдагч шинж чанар тань өснө. Шинэ гэрээ хэлэлцээр, саналууд танд шинэ эрч хүчийг авчрах болно. Бизнесийн Загаснууд илүү их тендерийн санал, гэрээ хэлэлцээрүүдийг хайсаар байна.