Уул уурхайн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр тэрбээр ‘Гурван тэс суманд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Энэ хэрээр ажиллаж, амьдарч байгаа иргэдийн бухимдал ч байна. Мөн үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүд үнэхээр бүтээн байгуулалт, баялгыг бүтээж байгаа ч зүйл байна. Тэд орон нутгийг дэмжиж, яг зохистой ажил хийх тал дээр санаачилга гарган ажиллаж байгаа нь харагдаж байна. Баяжуулах үйлдвэрийг тухайн гаргаж байгаа баялаг дээрээ суурилж зохистой үнэ цэнэтэй болгох хэсэг дээр нь бариад түүнээсээ гарсан бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн борлуулж, орлогын хэмжээгээ нэмэх алхмыг хийж эхэлсэн байна. Энэ бол их зөв алхам гэж бодож байна’ хэмээсэн. Мөн тэрбээр ‘Ер нь, ашигт малтмалын үнэ ханш боломжийн байгаа энэ үед аль болох нүүрснийхээ хэмжээг экспортод гаргах, бусад дагалдах материал, барааныхаа хэмжээг ч гэсэн нэмж, орлогоо улсад төвлөрүүлэх ажлыг маш яаралтай хийх хэрэгтэй л гэж бодож байна’ хэмээн онцолсон юм.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Ард түмнээ ядууруулан , улс орноо асар их өрөнд унагсан, байгалийн баялгаа цөлмөн хоосруулж...
МАХН-ын ТХ-ны 8 бүгд Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгав.Арын эгнээнд /зүүн гар талаас/ Д.Доржсүрэн, Д.Юмжав, Г.Ойдовжамц, Д.Жадамба, Э.Тогтох, Д.Эрдэнэцөгт, Д.Цэрэн, Д.Самбуу, Өвөр...
Ерөнхий сайд НҮБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх...
Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд...
Эротик өгүүллэг: Чатны бүсгүй Тамир
Шөнийн 3 цаг дөхөж байхад Очир нойр нь үл хүрнэ. Зуны халуунд халууцахаас гадна бас нэг зүйлд халуу шатаад тэсхүйеэ бэрх байх аж. “Энэ...
Дундговь аймагт 2022 онд хийгдэх бүтээн байгуулалтууд
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны...