Жүжигчин Отгоо гэр бүлийн бизнес эхлүүлэв

2046
Жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоо гэр бүлийн хамт шинэ бизнес эхлүүлжээ. Тэрбээр энэ талаар ‘Бид гэр бүлээрээ энэ бизнесийг хийхээр шийдэж ойрын өдрүүдэд тун завгүй байлаа. Яагаад заавал попкорн гэж зарим найз нар маань асууж байна.Хүүхдүүдтэйгээ дэлгүүр орно гэдэг эцэг эхүүдэд зарим талаараа хүндхэн асуудал. Яагаад вэ гэвэл хүүхэд амттай бүхэн, өнгөлөг бүрийг авахаар гар сарвайж хошуу цорвойдог. Хүүхэд л хойно, үр минь л юм чинь хүссэнийг нь өгч, амттанг идүүлэхийг хүсэлгүй яах вэ. Энэ бүхний нөгөө талд эрүүл мэнд, шүд, ходоод, витамин, чихрийн илүүдэл гээд муу нөлөөг нь би даан ч тооцож чадахгүй юм. Гэтэл сүүлийн жил орчмын хугацаанд манай гэр бүл попкорн гэж ямар хүнс, юугаар бүтдэг, ямар сайн талтайг мэдэж судалж аль ч талаараа эрүүл мэндэд хамгийн багаар нөлөө үзүүлэх амттан гэдгийг мэдсэнээр өнөөдөр Наран, Сансар, Номин сүлжээнүүд, Jetro, Home plaza зэрэг хэд хэдэн супермаркет, удахгүй И-Март, Боса… гээд хүрч болох дэлгүүрүүдээр түгээхээр ажиллаж байна.
Найзуудаа, намайг таньдаг бүх хүмүүс ээ! Хүүхдэдээ чипсээс илүү попкорн идүүлээрэй’ хэмээжээ.