Зуслангийн амуудад самбар байршуулна

429

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 аманд Зуслангийн ерөнхий төлөвлөгөө болон хамгаалалтын бүсүүдийг давхцуулан харуулж, өмчлөх боломжтой нэгж талбаруудыг иргэдэд ойлгомжтой байдлаар харуулах мэдээллийн самбарыг байршуулахаар болжээ.

Тус самбарыг зуслангийн амуудад байршуулснаар иргэд өөрсдийн эзэмшил газраа өмчлөх боломжтой эсэхийг харах боломж бүрдэх юм байна. Одоогоор дээрх хоёр дүүргийн газрын алба бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд дууссаны дараа 26 аманд байршуулах аж.