УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор Д.Гантулгыг хэлэлцэнэ

310
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг  хүчингийн хэрэгт холбогдуулан прокуророос яллагдагчаар татах болсонтой холбоотой бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх  бичиг ирүүлсэн аж.
Гэвч өнөөдөр УИХ-ын тухай хуулийн  ‘6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ: 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд’ гэсэн заалтыг ҮХЦ-ийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ. Үүнтэй УИХ-ын гишүүний  холбоотой бүрэн эрхээсээ түдгэлзэх заалт ч хүчингүй болсон байна.  Тиймээс Д.Гантулгын хүсэлтийг хүсэлтийг хүлээж авах хууль эрхзүйн үндэслэл байхгүй гэнэ.
Дээрх асуудлаар одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах аж.