Б.Эрдэнэтуяа Путиний тангараг өргөх ёслолд оролцжээ

1276
Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа Путиний тангараг өргөх ёслолд оролцжээ. Тэрбээр ‘Монгол дээлээрээ гоёсоор Кремлийн ордонг зорьж явна. ‘Агуу их хүмүүн’ хэмээх тодотголыг алдар нэрийнхээ өмнө мөнхөлж оршоосон хүмүүн энэхэн хорвоод хэдий олон билээ! Усан цэрэг аавтай, үйлдвэрийн ажилчин ээжтэй эгэл жирийн хөвүүн өдгөө алдар суугаа мандуулсан агуу их хүмүүн болж, алтан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн их удирдагч болжээ! Олон олон дайн дэгдсэн ороо бусгаа энэ цагт алтан дэлхий хөрвөж, амьтай бүхэн зовнин түгшиж байхад агуу их Орос гүрнийг Монголд минь ээлтэй энэ хүмүүн удирдаж байгаа гэж бодоход сэтгэл цаанаа л амрах… Үнэхээр дэлхийн геополитикийн хүчний тэнцвэрийг Орос оронгүйгээр барихын аргагүй, дэлхийн улс төрийн бодлогыг энэ хүний оролцоогоогүйгээр чиглүүлэхийн аргагүй мэт!
Ханийн минь дотны анд, хөрш их гүрний минь
төрийн тэргүүн Владимир Владимирович Путиний Орос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох энэхүү эрхэм урилгыг хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Ийм хүндтэй завшаан, нэр төрийн хэрэг хүний амьдралд хэдий олон тохиолдох билээ!
2018.5.7
Москва хот’ гэжээ.