Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 26-ны өдрийн 00.00-04.00 цаг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудад шөнийн шалгалт хийв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017-2018 оны Тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай тушаалын хэрэгжилтийг шалгах, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа талаар ирүүлсэн гомдол, цаг үеийн шаардлагаар шөнийн болон гэнэтийн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, оршин суугчдаас удаа дараа ирсэн гомдлын дагуу 2018.04.26-ны өдрийн шөнийн шалгалтанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй 11 баар-караоке, 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй 8 нийт 19 баарны үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт хийсэн.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Хэв журмын хэлтэс хамтран 2018 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 00:00-03:00 цагийн хооронд хяналт шалгалтаар ажиллалаа. Шалгалтаар 3 дугаар хорооны 11, 7 дугаар хорооны 8 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад 01:30 цагт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сондуулт эг ХХК-ий Моника баар 21 насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Гүжир тэнгэр” ХХК-ний үйл ажиллагаа нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн тул торгуулийн арга хэмжээ авч ажилласан юм. 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “АЭБ”ХХК-ний бааранд их засвар хийж байсан тул сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Чимээ их гаргаж байсан “АЭБ” ХХК-ний караокег хаалгаж, үйл ажиллагааг түр зогсоосон. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлийн гудамжинд байрлах түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэж, зам засварын ажил хийгдэж байгаатай холбоотой гудамж талбайд хөл хөдөлгөөн багатай байлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.