Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна

625
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор  6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.