2017 онд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалт гарсан байна.
Та буцаан олголт авах иргэдийн жагсаалтад орсон эсэхээ ЭНД дарж шалгах боломжтой. /Хайлт хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгана./
Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэдийн материалыг 2018 оны 2 дугаар сарын 15-н хүртэл харьяа дүүргийн татварын албанд хүлээн авсан юм.
2017 оны хувьд 69,550 иргэн 41.8 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгчээ.
Иргэдийн материалыг хүлээж авсан татварын байцаагчид бүх материалыг нь шалгаад Төрийн сан руу илгээдэг. Төрийн сан мэдээллээ банк руу илгээж дансны зөрүү байгаа эсэхийг шалгаж тогтоодог. Энэ ажилд хугацаа нилээд шаардагддагийг албаныхан хэлж байна.
Буцаан олголт энэ долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно гэсэн мэдээллийг Нийслэлийн төрийн сангаас ирүүлээд байгаа аж.
Буцаан олголттой холбоотой лавлах зүйлээ Нийслэлийн татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс тодруулах боломжтой.