Та арьсаа зөв цэвэрлэж байна уу

391
Эрүүл арьстай байх үндсэн нөхцөл болох цэвэрлэгээг үл тоомсорлон орхигдуулах оромдох явдал элбэг байдаг. Өдөр бүр нүүрээ зөв цэвэрлэж зөв угааснаар эрүүл сайхан арьсны эзэн болох боломжтой. Тэгвэл тэрхүү цэвэрлэгээний аргад суралцацгаая.
Тогтмол цэвэрлэж угаахын ач холбогдол:
Арьс арчилгааны суурь шат нь цэвэрлэгч болон дараах угаалга юм.
Чухам яагаад цэвэрлэгээ чухал вэ гэвэл өнгөт будалтын үлдэгдэл болон арьсанд хэрэггүй илүүдэл тослог нүх, сүвний гүнд үлдвэл арьс шинэчлэгдэх явцад саад болохоос гадна үндсэн арчилгааны бүтээгдэхүүн түрхлээч шаардлагатай чийг тос, тэжээлийн бодисыг шингээж чадахгүйд хүрдэг.
Арьсны өнгөн хэсэгт хуримтлагдсан үхсэн эдийн давхрага болон нүх сүвний гүн дэх бохирдол зэрэг нь хэдий сайн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэлээ ч түүний үйлчилгээт элемент, шим тэжээлийн шингэлтийг хааснаар үр нөлөөг нь үзэж чадахгүйд хүргэдэг.
Тиймээс зөв цэвэрлэгээ, угаалтаар арьсны бохирдлыг арилгаж хуримтлагдсан үхсэн эдийн давхрагаас зайлуулснаар дараагийн чийг, тэжээлийн арчилгаанд орхигдуулж үл болох чухал шат гэж хэлж болох юм.
Хэрхэн зөв цэвэрлэх вэ?
Өнгөт будалтыг арилгах
Нүдний тень: Цэвэрлэгч салфетка эсвэл цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг нүдний зовхин дээрээ 5 секунт орчим байлгаад дунд хуруундаа хөвөнгөө ороож нүдний урд хэсгээс хойд хэсэгт чиглэлтэй зөөлөн арчиж давтан нягталж арчина. Хөмсгөө духны голоос гадагш арчина.
Нүд хүрээлэгч: Савхны үзүүрт тогтоосон хөвөндөө цэвэрлэгч уснаас шингээгээд нүд хүрээлэгчийг зөөлөн арчиж арилгана.
Сормуусны будаг: Сормуусныхаа дор доод зовхин дээрээ цэвэрлэгч салфетка эсвэл цэвэрлэгч ус шингээсэн хөвөн тавьж нүдээ анин савхны үзүүр дэхь хөвөнд мөн цэвэрлэгч уснаасаа шингээж сормуусаа нэг нэгээр нь нарийвчлан арчина.
Уруул: Цэвэрлэгч салфетка эсвэл цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг уруул дээрээ 2-3 секунт орчим байлгаад дунд хуруундаа хөвөнгөө ороож захаас нь гол уруу, уруулын үрчлээг дагаж дээд эрээлыг дээрээс доош, доод уруулыг доороос нь дээш арчиж арчилгана.
Суурь будалтыг цэвэрлэх:
Хацар: Нүүрний төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн арчина.
Дух: Духны нэг захаас хөөн хөмсөгнөөс үсний зах хүртэл босоо чиглэлд зөөлөн арчаад духны голоос хагас тойрог маягаар гадагш чигт арчина.
Эрүү: Уруулын доод захаас нүүрний шугамын дагуу шудрах маягаар дараа нь дээш чиглэлд ороомог маягаар арчина.
Хамар: Хамарны нурууны дагуу дээрээс доош, доороос дээш чиглэлд шудран арчиж, хамрын угалзыг доороос дээш чиглэлд нарийвчлан арчина.
Зөв угаалт:
Арьсны хуурайшилтаас сэргийлж нарийн ширхэгтэй нягт хөөсөөр арьсны нүхэн дэхь бохирдол, үхсэн эдийн хуримтлалаас чөлөөлөхөд туслах шингэн саван сонгосон нь илүү дээр. Зөв цэвэрлэгээнд усны хэм чухал бөгөөд халуун бүлээн болох тусам бохирдлыг илүү арилгах боловч арьсыг цочроож улам хуурайшихад хүргэдэг тул үл мэдэг бүлээн усаар сайтар угаасны дараа хүйтэн ус хоёр алгандаа тосож шавшин угаалтаа дуусгана:
Хөөсрүүлэх:
Нүүрээ цэвэрлэхийн өмнө гараа сайтар угаагаад нүүрээ хүйтэн бүлээн усаар чийглэсний дараа гартаа шингэн савангаасаа тасдан авч хооронд нь үрж сайтар хөөсрүүлнэ.
Нүүрний өргөн хэсгээс эхлэн зөөлөн үрэх
Хангалттай хөөсрүүлсний дараа гарын алгаа нийтэд нь хэрэглэн нүүрний хамгийн өргөн хэсэг болох хацрын хэсэгт тойрог хөдөлгөөнөөр зөөлөн үрж нүд болон уруулын орчмыг маш зөөлөн илж угаана.
Хамрын угалзыг нарийн үрж угаах
Тослог хамгийн ихээр ялгардаг хамрын угалзыг бусад хэсгээс илүү нарийн угаах хэрэгтэй. Дунд хурууны өндгөндөө багахан хэмжээний хүч өгөн үрж угаана.
Дух, эрүүг нарийвчлан үрж угаах
 Тослог хамгийн ихээр ялгардаг хамрын угалзтай адил нарийвчлан хурууны өндгөөр үрж угаана.
Цэвэрлэн зайлж угаах:
Хүйтэн бүлээн усаар хөөсөөр угаасан нүүрээ савангийн үлдэгдэлгүй болтол зайлж угаагаад хамгийн сүүлд хүйтэн усаар шавшиж угаана.
Товших мэт шингээж арчих
Усаар савшиж угаасны дараа цэвэр зөөлөн алчуураар үрж бус зөөлөн товших маягаар усыг шингээж арчина.
Арьсны төлөвт тохируулан цэвэрлэх
Хуурай арьс:
Арьс гөлгөр боловч тослог ялгаруулалт бага тул өнгөн давхрагатаа хуурай, өнгөлөг бус байдаг. Угаасны дараа чийгшүүлэгч болон эмульс үндсэн арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол таталдан нүд уруулын орчим үрчлээ амархан үүсэх боломжтой.
Цэвэрлэгээ болон угаалт
Хуурай арьсыг зөөлөн лосьен эсвэл цэвэрлэгч тосоор цэвэрлэх зүгээр. Өнгөт будалт арилгасны дараа салфеткаар хүчтэй үрж болохгүй зөөлөн дарж шингээнэ. Нүүрээ угаах үедээ арьсны чийгээ алдагдуулахгүй байх хамгийн чухал бөгөөд энгийн гар нүүрийн савангаас зөөлөн хөөсөөр угаах илүү сайн. Халуун усаар угаах нь арьсыг улам хуурайшуулдаг тул хүйтэн бүлээн усаар угаабал зүгээр. Угаасны дараа усаа зөөлөн алчуураар шингээж авмагцаа зөөлөн чийгшүүлэгч шингэн түрхээд их таталддаг нүүр оройд шингэн савангаар, өглөөд зөвхөн усаар угаана.
Тослог арьс
Их хэмжээгээр ялгарах тослогоос болж нүүр тослогтон гялалзаж үүнээсээ болж арьс нь бараан харагддаг. Мөн энэхүү тослогоос болэ бохирдох нь хялбар ба батгаших хандлагатай. Хуурай болон хэвийн арьстай хүмүүсийг бодвол нүх нь томорсон байдаг ба үхсэн эдийн давхрага ч илүү зузаан хуримтлагддаг.