ГААЛИЙН ШАЛГАЛТААР ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛЭРЛЭЭ

1114

Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид ТК342 дугаартай Станбул – Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон 31 ш 100 –н дэвсгэртээр 3100 ам долларыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй авч явсныг илрүүлсэн юм. Гаалийн мэргэжилтнүүд уг долларыг хуурамч байж болзошгүй гэж үзэн зориулалтын техник хэрэгслээр шалгахад хуурамч доллар болох нь тогтоогдсон тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харъяалалын дагуу хуулийн байгууллагад шилжүүллээ. Зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.