Махатма Гандийн гудамжнаас Нарны зам хүртэлх түр замын хөдөлгөөнийг нээлээ

735

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг”  буюу  Соёмботой хөшөөнөөс  Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүллээ. Түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэнэ. Энэ ажлын хүрээнд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тоноглол хийгдэж дуустал цагдаагийн хоёр албан хаагч болон төмөр замын дохиочид байнга  ажиллах юм.

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд нийт 7 байршилд түр зам барьж,  хөдөлгөөний нягтралыг сааруулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар  5 түр замыг нээгээд байна.  Мөн“Баянмонгол” хорооллын зүүн талын “Саруул” хотхоны арын нүхэн гарцтай холбогдсон замаар тусгаарлах зурвас тавьж, Нарны замд гурваас дөрвөн газарт буцаж эргэх гарцуудыг нээлээ.

Авто замын хөдөлгөөний нягтралыг сааруулах зорилгоор хийж буй түр замуудын байршлын  мэдээлийг http://road.ub.gov.mn/?cat=42 линкээр орж үзнэ үү.

Авто замын болон шугам сүлжээний ажлууд эхэлж байгаатай холбогдуулж, долоо хоногт хоёр удаа авто машины дугаарын хязгаарлалт хийх талаар иргэдээс авсан санал дэмжигдээгүй тул хуучин журмаа мөрдөн ажиллана гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.