Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

473

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2018” нээлтийн үйл ажиллагаа  Эрх чөлөөний талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ХАБЭМТ, НДЕГ, ХХҮЕГ, ХГБЗХГ, Нийслэл, дүүргийн ЗДТГ, ХХҮХ, НДХ, МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид болон аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож, сарын аяны хугацаанд зохион байгуулагдах ажлуудыг танилцууллаа. Тус арга хэмжээний үед мэргэжлийн хяналтын байцаагч нар чиглэл тус бүрээр зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал гомдлыг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллав.  Сарын аян   дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

Аяны хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомж, холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, эрсдэлийн менежментийг нэвтрүүлэх,  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх,  хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалыг сурталчлах зэрэг олон ажил зохион байгуулах юм. Мөн төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хяналт шалгалтын хүртээмж, үр дүнг сайжруулах, зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна.  Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүртээмж нэмэгдэж, ажилчдын мэдлэг мэдээлэл сайжирч, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тоо буурах, эрүүл аюулгүй ажлын байрны соёл төлөвших ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.