Өнөөдөр болох үйл явдлууд

447
10.00 цаг: Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооноос Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.00 цаг: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргалын 65 насны ойд зориулсан ‘Монголын тал нутаг’ тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.30 цаг: ‘Үндэсний мэдээллийн төв’-д Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ч.Содномдамбын хууль бус үйлдлийн тухай тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийнэ.
14.00 цаг: ‘Их Эзэн Чингис хаан’ танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
14.00 цаг: ‘Жанжин Д.Сүхбаатар’ танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.