Сормуусаа хэрхэн урт ургуулах вэ

540
Оливын тос
Витамин Е болон багахан оливийн тосыг шингээн, сормуусаа зориулалтын сойзон багсаар самнаж байх нь чухал. Мөн дууссан сормуусны будагны саванд Е витамин, вазелин, оливийн тосны аль нэгээс хийж, өдөр тутамдаа түрхэж, сайтар самнаж байгаарай.
Лимоны хальс
Лимоны хальс нь С болон В витаминаар баялаг байдаг. Тиймээс сормуусны ургалтад сайнаар нөлөөлдөг тул бүсгүй та лимоны шүүс, эсвэл хальсаар нь сормуусаа ургуулж болох юм. Лимоны шүүс эсвэл хатаасан хальсыг тагтай саванд хийж, дээр нь бага зэрэг оливийн тосыг хийгээд 2 долоо хоног байлгах хэрэгтэй. Бэлдсэн уусмалаасаа сормуусны багсандаа багыг авч, үдэш унтахдаа болон, өглөө нүүрээ будахдаа түрхэж өгөөрэй.
Өндөг
Өндөг нь В витаминаар баялаг тул үсний ургалтад онцгой үйлчилгээг үзүүлдэг. 1 ширхэг өндгөн дээр 1 амны халбага глицерин хийгээд хутгах хэрэгтэй. Ингээд бэлдсэн зуурмагаа сормуусны багсанд наалдуулан, сормуусандаа жигд түрхэж өгнө. 15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаагаарай. 7 хоногт 3 удаагийн давтамжтай түрхэх боломжтой.
Ногоон цай
Ногоон цай нь сормуусыг өтгөн, урт ургуулахад тустай байдаг. Тиймээс хөвөнд багаханыг шингээж, сормуусаа арчих хэрэгтэй. 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай. 7 хоногт 3-4 удаа хийх боломжтой.
Кокосны сүү
Кокосны сүү нь мөн л үсийг урт, өтгөн ургуулдаг тул хөмсөг, сормуусаа арчвал үнэхээр үр дүнтэй. Ойролцоогоор 10 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлах хэрэгтэй. 2-3 сарын дараа мэдэгдэхүйц үр дүнг өгдөг байна.