Та маш бүтээлч байна

374
ХОНЬ – (3/21-4/19)
Найз нөхөд эсвэл хайртайгаа харьцах үед үл ойлголцол үүснэ. Таны нууцыг тэд хэзээ нэгэн цагг мэдэх учраас шударга байсан нь дээр. Гадаадад аялах төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Тасалбар захиалахдаа азтай байна. Иймээс нислэгийн компаний онцгой хөнгөлөлтийг эдлэх байх. Харилцаа холбооны Буд гараг бизнесийн саатал, хойшилсон бүх ажлыг зохицуулна.
ҮХЭР – (4/20-5/20)
Сэтгэл санаа тогтворгүй байна. Та тайвширч чадаагүйгээсээ болж сэтгэл хөдлөлдөө автаж хэт уурлаж, бухимдаж болзошгүй байна. Өмнөх 7 хоногт даван туулж чадаагүй сөрөг хандлагууд үргэлжлэх бололтой. Гэхдээ өдөр тутмын мөрөөдөлдөө бүтээлч хандаж чадна. Өөрийнхөө бодож сэтгэсэн сонирхолтой санаанууддаа анхаарлаа хандуул. Гэвч ажил дээрээ удирдалагаасаа зэмлэл хүлээж болзошгүй. Мөн амьдралын буруу хэвшлээс болоод эрүүл мэндийн байдал дордож магадгүй байгааг анхаар.
ИХЭР – (5/21-6/21)
Та маш бүтээлч байна. Хүүхэд насаа дурсаж хийж үзэхийг хүсдэг байсан зүйлээ хий. Жүжгийн дугуйланд бүртгүүлж, зураг зурж, хөгжим тоглож, дуулах зэрэг мөрөөддөг байсан юуг ч хийж болно. Бизнесийн асуудлаар ямар нэг шийдвэр гаргах гэж нэлээд эргэж буцах бололтой. Гэхдээ болж өгвөл яг одоо шийдвэрээ гаргавал маргаашийн ажил тань илүү амар хялбар байх болно. Сайн найзтайгаа гадуур зугаалж, хамт хоолонд орж сэтгэлээ сэргээ.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Сарын тохиол ихрийн ордыг дайран өнгөрч, сэтгэлийн хөдөлгөөнтэй мэлхийн ордынхныг өөрийн бодол санаагаа бусдад мэдрүүлэх, ил гаргахад зоригжуулж байна. Хийх алхмаа зөв сонговол энэ өдрийн ихэнхи санал солилцоо нөхөрсөг, таатай байх болно. Оюутнууд ба зохиолчид маш их өндөр бүтээмжтэй байх бөгөөд хийж дуусгах естой ямар ч ажил байсан удахгүй дуусна. Урд нь саад болж байсан сэтгэл зовоосон асуудлуудын шалтгаан ил болно.
АРСЛАН – (7/23-8/22)
Өчигдөр анир чимээгүй өнгөрсөн бол өнөөдөр үүний эсрэгээр байх болно. Бизнес болон аялалаар явах төлөвлөгөөнд өөрчлөлт орно. Та бүхэл өдрийн турш нэгээс нөгөө уулзалт руу гүйнэ. Харин бизнесийн чухал уулзалтад хэрэгтэй бүх зүйлс дурдагдах байх. Хүссэн хариултаа авч чадсан эсэхээ заавал тодруулж цаг гарга. Ингэх нь цаашдаа гэрээ хийж ажиллах итгэлийг тэдэнд төрүүлнэ. Бусдын гаргасан амжилтын талаар туршлага судалж, баяжуулан төлөвлөгөө боловсруулах нь энэ ордны хүмүүсийн унаган авъяас.
ОХИН – (8/23-9/22)
Өөрийн амжилтанд хэт хөөрч, дэмий асуудалд орооцолдохоос сэргийл. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд өөрийгөө баярлуулахаар шийдсэн бол үнэ багатай жижигхэн зүйлээр өөрийгөө баярлуулаарай. Хүсч буй зүйлээ худалдан авах хангалттай мөнгө байхгүй байж магадгүй бөгөөд байсан ч үрэх хэрэггүй. Хайр дурлалын асуудал таны хяналтаас гарна. Ямар ч асуудал гарсан хайр дурлалын харилцаа гайхалтай сайхан өрнөх болно. Мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой байхыг сануулая.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Танд захидал ирнэ. Урьдын зүйлсээ дахин нэг шалгах хэрэгтэй. Ойлгомжгүй зүйлс, харилцаа холбооны асуудал, компьютерын асуудал, авто тээврийн хэрэгсэл болон аялал жуулчлалын салбар дахь үймээн самуун таныг зовоох болно. Гэвч буцаад бүх зүйл хэвэндээ орно гэдэгт итгэ. Жинлүүрийн ордныхон өөртөө анхаарал тавь. ёс зүйн хувьд хийх гэж байгаа ажил тань таны зорилго байх болно. Та ажил дээрээ үүргээ сайтар ухамсарлаарай. Үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс таны бодол санааг дэмжинэ.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Албан ажилдаа байдаг бүхнээ зориулдаг Хилэнцүүд өнөөдөр өөрсдийн үүрэг хариуцлагаа умартах төлөвтэй. Сугар, Далайн ван гарагийг тулаанд дуудна. Хурдан баяжихыг хүссэн хүмүүс морины мөрийтэй уралдаан, казино, мөрийтэй тоглоом эсвэл үнэт цаасны зах зээлээс зайлсхий. Гэртээ өндөр үнэтэй бараа худалдаж авахаар төлөвлөсөн бол хойшлуулах хэрэгтэй. Янаг амрагийн асуудал тоггворгүй тул хайрын завиа ганхуулахгүй байхад анхаар. Таныг инээлгэж чадах нэгэнтэй нийлж, орой зугаалаарай.
НУМ – (11/22-12/21)
Эрэгтэй Нумууд ажил хэргийн уулзалтаас шинэ санаа авна. Өнөөдөр таны бие эрүүл чийрэг, бусадтай найрсаг харилцаатай, сэтгэл татам байна. Эдгээр давуу талаа ашиглан амжилтанд хүрч болохыг од эрхэс танд сануулж байна. Та өнөөдөр ямар ч төрлийн арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийг төвөггүйхэн хийж чадна. Харин хайр дурлалын хувьд асуудал үүсэх бололтой.
МАТАР – (12/22-1/19)
Өнөөдөр зохион байгуулах ажлаа амжилттай хийж сэтгэл хангалуун байна. Тааламжтай байдал таны уран сэтгэмжийг нэмж цаашид сонирхолтой сэдвээр судалгаа хийхэд зоригжуулна. Таны уран сэтгэмж хүчтэй өсөж бүтээлч сэтгэхүй ар араасаа хөвөрсөөр байх болно. Зарим матрынхан хайрын анхны харцаар дурлана. Болгоомжтой алхам хий. Од эрхэс таны романтик хамтрагчийн талаарх мөрөөдлийг бодит болгоно. Хэн нэгний халуун дулаан шивнээ үгс болон магтаалд хэт бүү туйлшир.
БУМБА – (1/20-2/18)
Шинэ харилцаа холбоо тогтоохоос гадна сайхан боломж олдоно. Эргэн тойрны байдалд анхаарлаа хандуул, тэгвэл алтан боломжоо алдахгүй. Өөрийн зөн билэгт итгэвэл буруудахгүй. Ганц бие Хумх шинэ хайртай учирна. Өөрт байгаа зүйлээ үнэлж сур, зардал мөнгөд бүү санаа зов. Нөхцөл байдал таны хүссэнээр эргэхгүй ч танд таалагдана гэдэгт итгэ. Өөрт хамгийн их хэрэгтэй зүйлийнхээ төлөө дахин суралцахдаа ичих хэрэггүй.
ЗАГАС – (2/19-3/20)
Өнөөдрийн уур амьсгалд далдын дургүйцэл бухимдал нэвтрэх болно. Ялангуяа хувийн болон мэргэжлийн хамтрагчтай холбоотой. Хайртай хүнээ ялихгүй юмны шалтаг болгох гэсний хэрэггүй ба заль мэхнээс сэрэмжил. Та бусад хүмүүсийн эсэргүүцлээс болж уурлаж бухимдахгүй байхыг хичээ. Таны сонгох ухаалаг сонголт бол саад бүхнийг даван гарах бүтээлч арга замыг дэмжих явдал. Бусадтай хамтарч ажиллах нь илүү амжилттай байх болно.