Өнөөдөр болох үйл явдлууд

428
10.30 цагт ГХЯ-нд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд  Игнацио Кассис нар  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх өргөн чөлөөний орон сууцны дунд цонх болон галын гарц таглан барилга барих зэрэг хууль бус захирамж, захиргааны актууд гаргуулж буй газрын наймаачид, албан тушаалтнуудын үйлдлийг илчлэх, таслан зогсоох талаар “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Улаанбаатар форум” ТББ болон “Монголын архитектуруудын эвлэл”-ээс мэдээлэл хийнэ.
13.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Монгол орны генетик нөөцийг ашиглалт” хэлэлцүүлэг болно. Утас 9910989
15.00 цагт Швейцарийн холбооны улсын Гадаад харилцааны сайд Игнацио Кассис нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана.