Өнөөдөр болох үйл явдлууд

559

Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд 

09:30 цагт ‘Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл’ мэдлэг солилцох чуулган-2017 болно.

НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын 6 давхрын хурлын танхимд

10:00 цагт Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг төрийн байгууллагад хүлээлгэн өгөх санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа болно.

Хайлаастын завсар нэгдүгээр буудалд

11:00 цагт Гэр хорооллын хүүхдүүдэд номын сангийн үйлчилгээг ойртуулах, тэдний ном унших дадлыг нэмэгдүүлэх зорилготойгоор Гүүд Нэйборс Монгол ТББ-ын Чингэлтэй салбарт хэрэгжиж буй Ботгохон явуулын номын сан төслийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Архивын ерөнхий газраас Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиох гэж байгаатай холбоотойгоор зохион байгуулах үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл хийнэ.

Корпорэйт Конвейншн Центрт

10:00 цагт Уул уурхайн бус Экспортлогчдын үндэсний чуулган эхэлнэ.

Блью Скай төвийн 3 давхарт Даймонд танхимд

10:40 цагт ‘Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье’ сүрьеэгийн үндэсний сургалт хэлэлцүүлэг болно.

Монголын Үндэсний музейд

11:00 цагт ‘Сэтгүүлчдэд нээлттэй музей’ арга хэмжээ болно

Монголын театрын музейд

11:00 цагт ‘Монголын театрын дээд боловсрол-60’ үзэсгэлэн болно.

12:00 цагт ‘Монголын театрын дээд боловсрол-60’ номын нээлт болно.

МҮОНРТ-ийн төв байранд

12:00 цагт Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан МҮОНРТ-ийн нээлттэй хаалганы өдөр болно.

ХБНГУ-н элчин сайдын яаманд 

12:00 цагт ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Штефан Дуппщл БОАЖ-ын  сайд Н.Цэрэнбат-д бартаат замын 60 мотоциклийг гардуулан өгнө.

МЗХ-ны Залуус танхимд

13:00 цагт ‘Хөдөлмөр Нэмье’ хөдөлмөрийн яармаг болно.

Яармагийн эцсийн 73-р цэцэрлэг

13:00 цагт Фэйсбүүкийн ‘Сайхан бүсгүй’ группийн 130,000 гаруй мянган ээжүүд, эмэгтэйчүүд нийлэн өөрсдийн хандиваар барьж, тохижуулсан цэцэрлэгийн нээлт болно.