Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллана

1328

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн Хэвлэл олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллах бололтой.

Гантөмөрийн Уянга нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1993 онд 10 жилийн 40-р дунд сургууль,

-1999 онд Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр,

-2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1998 онд телевизийн нэвтрүүлэгч, сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2001-2004 онд Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтэст ажилласан байна. 2004-2009 онд “Монгол таймс” сонины эрхлэгч, 2009-2010 онд “Улс төрийн сонин”-ы эрхлэгчээр тус тус ажилласан бөгөөд 2010-2011 онд МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Г. Уянга 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.