‘Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам’ /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ барилгын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш Улиастайн гүүр хүртэл дугуйн замтай болжээ.
Зам барилгын ажил Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа аж.
Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангахыг ЗЦА-наас зөвлөлөө.
Мөн 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч иргэн та Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дугуйн тоормос, жолоо, хонх зэрэг нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай дугуйгаар, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.