Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ

360

05 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас ‘Жанжин Д.Сүхбаатар’ танхимд:
Хэлэлцэх асуудал:
Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас ‘В’ танхимд:
 Хэлэлцэх асуудал:
Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан ‘Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр’-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Бусад.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас ‘Их Эзэн Чингис хаан’ танхимд:
                              Хэлэлцэх асуудал
Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.05.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлан;
Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаархи Сангийн сайдын мэдээлэл;
Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулга.