Гадаад улсын онцлох ДӨРВӨН тэтгэлэг 2017-2018

7767

АНУ ФУЛБРАЙТ

AНУ-ын Элчин сайдын яамны хамгийн нэр хүндтэй тэтгэлэг юм. Энэ жилийн хувьд Фулбрайт тэтгэлгийн материалыг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:30 цаг хүртэл хүлээн авах ажээ.

Засгийн газрын санхүүжилттэй, магистерийн зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь Монголд 1994 оноос хэрэгжиж эхэлсэн. 2011 оноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хамтарсан хоёр дахь Фулбрайтын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-аас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулж, жилд дунджаар 13-15 оюутан хамруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ.

БНТУ-ын 2017-2018 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаягаар товлогдсон хугацаанд бүртгүүлээрэй. Тэтгэлэг горилогчид дээрх цахим хаягт хандаж бүртгэлийн зааврыг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр шаардлагатай бичиг, баримтыг цахим хуудсанд оруулж бүртгүүлэх боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахдаа сонгосон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогийг үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвхи зүтгэл, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

2017-2018 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургууль гаргана.

Дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.

АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР /AUSTRALIA AWARDS/

Австралийн тэтгэлэг  нь Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм.

2018 оноос суралцах өргөдөл гаргагчдад зориулж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг 2017 онд зарлажээ.

Өргөдөл гаргах хугацаа 2017 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл