03-р сарын 28-ны үйл явдлууд

517
09-15 цагт “Бэтэг өвчний тандалт, оношилгоо: БНХАУ – Монголын хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн хурлын танхим болно. Манай орны хувьд бэтэг өвчин нь анзаарагддаггүй өвчний тоонд орсон тул #Бэтэг_өвчний_тандалт_хяналт_оношилгоо_эмчилгээний чиглэлээр олон улсад нэвтрүүлсэн арга туршлагыг хуваалцан, Монголд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Сургалтыг ЗӨСҮТ болон БНХАУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв хамтран зохион байгуулж байна.
10.00 цагт Гадаад харилцааны яамны ЗӨВШИЛЦӨЛ танхимд зохион байгуулагдах Европын холбооны “МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ-EU-TRAM” төслийн албан ёсны арга хэмжээнд сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хуралдаанд Монгол улсад суугаа бүх улсын Элчин сайдууд оролцох болно.
11:00 цагт Улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Онцгой байдлын ерөнхий газарт болно.
Мөн ой, хээрийн түймэр, шар усны үерийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгнө.
11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 150 сурагч БНХАУ-ын их дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлгээр суралцах батламжаа гардан авах үйл ажиллагаа дүүргийн иргэний танхимд болно.
14:00 цагт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 7 сургууль, 1 цэцэрлэг барих төслийн 1-р ээлжийн нээлт СХД-ийн 25-р хороонд баригдах шинэ сургууль дээр болно.