Хонь – (3/21-4/19)
Эрч хүчний тэсрэлт болох магадлалтай өдөр. Таны зорилгодоо хүрэх тэмүүлэл ажлын үр дүнд эерэгээр нөлөөлж нандин мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлнэ. Дотны хүмүүс, хамт ажиллагсадтайгаа харьцаагаа сэргээхэд өсөн нэмэгдэж буй дур булаам байдлаа ашигла. Таны дотроо мөрөөддөг зүйлийн нэг хэсэг удахгүй биелэх бөгөөд үүнд та сэтгэл хангалуун үлдэх болно. Олон хонинууд үр хүүхдүүдийнхээ ололт амжилтаар бахархана.
Үхэр – (4/20-5/20)
Өнөөдөр олонх нь төлөвлөснөө хялбархан гүйцэтгэнэ. Хятадын цэгэн гимнастик, йог, эсвэл бие хамгаалах ямар нэгэн урлагаар хичээллэвэл дотоод тайвшралыг олж, бие мах бодио сэргээнэ. Хөдөлгөөнтэй байж хоол хүнсээ тохируулж, муу зуршлаасаа салж, эрүүл амьдрах хэв маягийг баримталж эхлэхэд тохиромжтой цаг үе.
Ихэр – (5/21-6/21)
Хайр сэтгэлд амжилт гаргах нь тохиолдлын хэрэг гэж бүү үз. Дотоод сэтгэлдээ болж буй үйл явдлыг шинжлэн дүгнэхийг хичээ. Ажилдаа болон хувийн асуудалд зөрчилдөөн гарч болзошгүй. Өөртөө хэт найдах, сэтгэл санааны тэмүүлэл, эрсдэл бүхий ажиллагаанд эрмэлзэх нь алдаатай шийдвэрийн, үйлдлийн шалтгаан болж болно. Шинэ санаа нь сөрөг үр дагавар авчирна. Орой нь галд ойр суухад тустай. Арилжаа наймаа эрхлэгчдийн өмнө тулгарах саад бэрхшээлийг даван туулахад бэрхтэй байна. Хийсэн ажлаасаа багагүй хэмжээний мөнгө авч, улмаар өөрсдийгөө баян болсон мэтээр санана.
Мэлхий – (6/22-7/22)
Өнөөдөр зарим тань нэвтэрхий толь мэт мэдлэгтэй гэдгээ харуулж хүмүүсийг гайхшруулна. Харилцааны урлагт та нарыг гүйцэх хүн алга. Хуучин нөхөдтэйгөө харилцаагаа зузаатга. Шинэ танилуудаас ч бүү татгалз. Таагүй байдалд хүрч болзошгүй. Элдэв зүйлд бүү уурла бухимд. Өнөөдөр биеэ барихыг хичээ. Үйл явдалд яарах мөн идэвхтэй байдал бүү үүсгэ. Эртний найз нөхөд эсвэл хайрттайгаа оройг хамт өнгөрүүлснээр урдны таатай өдрүүдийг дурсаж, сэтгэлийг тань сэргээх болно.
Арслан – (7/23-8/22)
Цаашид олон зүйлийг хамтран бүтээх хүнтэйгээ танилцах нь энэ өдрийн гол үйл явдал юм. Энэ хүн таны амьдралын урт удаан замын түшиг тулгуур болно. Гэр бүл болбол бат бөх, удаан хамтдаа амьдарна. Хэрүүл маргаан бүү үүсгэ. Эцэг эхийнхээ хэн нэгэнтэй зүрх сэтгэлээсээ ярилцах нь асуудлыг шийдвэрлэхэд хэрэг болох үнэтэй мэдээлэл олж авахад туслах болно. Арслангийн ордны сурагчид хичээл дээрээ асуудалтай байх тул багшаасаа тусламж авахаас бүү цааргал.
Охин – (8/23-9/22)
Ажил хэргийн үүрэг даалгавраа биелүүлэхдээ туйлын анхааралтай ханд. Энэ нь болзошгүй эрсдлээс таныг сэргийлнэ. Хэрвээ та техниктэй харьцдаг бол өнөөдөр анхаарлаа саринуулахгүй байх нь дээр. Хайрын болзоо эсвэл хайртын тань зохисгүй үйлдэл зарим талаар сэтгэл гонсойлгоно. Болзошгүй зөрчилдөөнийг илэн далангүй чин сэтгэлийн ярианы үр дүнд зайлуулна. Хайртдаа өөртөө итгэх итгэлийг нь төрүүлж, урам зориг өгөх сайхан үгсийг байнга хэлж бай.
Жинлүүр – (9/23-10/22)
Таны бодлыг айдас хүйдэс, санаа зовсон байдал эзэмдэх бөгөөд та өнөөдөр бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд олон шийдэмгий бус үйлдэл хийх бололтой. Гэхдээ өнөөдөр та хүсэл мөрөөдлийнхөө араас явах хэрэгтэй бөгөөд бусад зүйлийг зүгээр л хаяхыг зөвлөж байна. Та өөрт таалагдахгүй байгаа зүйлдээ үгүй гэж хэлэх эрхтэй бөгөөд хүмүүс таны энэ зоригийг тань үнэлэх болно. Хэрвээ байгалийн сайханд алхаж, амар тайван байж чадвал таны ядарч сульдсан оюун ухаан сэргэж, зүрх сэтгэлээ сонсоход туслах болно.
Хилэнц – (10/23-11/21)
Ажил хэрэгч хүмүүсийн хувьд маш олон үл ойлголцол, хууль зүйн алдаанууд дээд цэгтээ хүрч хувь заяаны тавьсан санхүүгийн хавханд орж, сэтгэлийн таагүй байдал нүүрлэж болзошгүй байна. Амьдралыхаа зарим нэг хэсгийг орвонгоор нь эргүүлж, хэрэггүй хэлхээ холбоогоо таслах цаг болсоныг сануулж байна. Хэзээ нэгэн цагт эхлээд орхисон ажлаа дуусга эсвэл түүнийг бүүр мартах хэрэгтэй. Та нийгмийн болон оюун санааны шинэ шатанд гарах ёстой.
Нум – (11/22-12/21)
Өнөөдөр саруул ухаан нухацтай байдал, эмх цэгцээрээ бусдаас ялгарна. Сэтгэл хөдлөлийг саруул ухаан давамгайлна. Материаллаг асуудлуудаа шийд. Шинэ санаа бодлыг судлан үз. Найз нөхдийн зөвлөгөөг сонс. Улс төрийн амьдралд болж буй үйл явдлууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өгөх мэдээллийг сонирхох сонирхол өсөн нэмэгдэнэ. Амгалан тайвныг хадгалж, хэт чармайн хичээхгүй байхыг зөвлөж байна.
Матар – (12/22-1/19)
Зөрчил, үл ойлголцолд өнгөрөх өдөр. Үүссэн санхүүгийн нөхцөл байдлыг бодитоор харахыг зөвлөе. Үүнээс гадна өнөөдөр түншүүд, хамаатнуудтайгаа муудалцах магадлалтай. Тэд таны амгалан, бодь байдалд сэтгэл дундуур байна. Харилцан буулт хий. Од эрхэс таныг ивээж байна. Бүх эрч хүчээ ажилдаа зориул, заавал амжилтанд хүрнэ. Хосуудын хувьд ойр дотно байдалд таарах өдөр.
Бумба – (1/20-2/18)
Нийтэч амьдралд сэтгэл хангалуун байна. Өдөр тутмын амьдралын асуудлуудаас холдож, уран бүтээл хийж, дотны хүмүүсээ хайрлан өрөвдөх хүсэл төрнө. Магадгүй та насанд хүрсэн эсэхэд шалгалт өгөх болно. Хэрвээ та шалгуурыг амжилттай давах тохиолдолд урьд өнгөрсөн зүйлдээ болон ирээдүйд болох үйл явдалд үнэн бодитоор дүгнэлт хийж чадсан тохиолдолд гэр бүлдээ энх тайвныг олж авна. Эцсийн эцэст бодож санасан зүйлсээ өөр аргаар ба шинэ улсуудтай хэрэгжүүлэх болох нь.
Загас – (2/19-3/20)
Олон жижиг хойшлуулашгүй асуудлууд таныг зөв сонголт хийхэд саад болно. Та өөрийгөө ойлгодог гишүүдтэйгээ хамтран асуудлыг шийдэснээр сонголтоо зөв хийнэ. Ажил хэрэгтээ дотний нөхдөө бүү оролцуул. Учир нь мөнгө нөхөд 2 хамтдаа нэгэн дор орших боломжгүй. Хүүхдүүд тань таны эрч хүчээр дутагдана. Тиймээс гэр бүлдээ цаг зав гаргахад хичээ.