Үс хурдан ургуулах хялбар арга

1831

Төмс нь А, В, С витаминаар баялаг бөгөөд үсний ургалтанд онцгой сайн нөлөө үзүүлдэг. Хэрвээ хүний биед витамин дутагдвал, үс хуурайшиж, унадаг байна.

Хэрэглэх арга:

3-4 ширхэг төмсийг хэрчиж, шүүсийг нь авна.
Төмсний шүүсээр хуйхандаа иллэг хийж, 15 минут байлгана.
Дараа нь усаар зайлах хэрэгтэй.
Хэрэв таны үс хэт хуурайшиж, хугарч гэмтээд байвал, төмсөөр маск бэлтгэж болно.

Хэрэг болох зүйлс:

Төмс – 3 ширхэг
Өндөгний шар – 1 ширхэг
Зөгийн бал – 1 хоолны халбага
Хэрэглэх арга:

Төмсний шүүсийг шахаж авна.
Шүүсэн дээрээ өндөгний шар болон зөгийн балаа нэмж хутгаарай.
Үүнийгээ үсэндээ түрхэж, хагас цаг байлгах хэрэгтэй.
Дараа нь үсээ шампунь ашиглан угаана.
Өндөгний шар, зөгийн бал болон төмсний шүүсний нэгдэл нь таны үсэнд чийгшил өгч, гэмтлийг нь эмчлэх болно.