Өнөөдөр болох үйл явдлууд

270

 ‘Холлидэй инн’ зочид буудалд

09:00-12:00 цагийн хооронд ‘Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа’ зөвлөлдөх уулзалт болно.

ШУТИС-ийн төв байрны 3 давхарт Урлаг зааланд

09:00 цагаас БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулна.

‘Хуульчдын танхим’-д

09:00 цагт ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН төслийг танилцуулах хэлэлцүүлэг болно.

Блю скай-ын Кристалл хурлын танхимд

09:00-16:00 цагт Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн 7 хоногийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манлайлал семинар болж байна.

Төрийн ордны хуралдааны А танхимд

09:30 цагаас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ‘Хүнсний баяжуулалт, эрх зүйн орчин’ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

НЗДТГ-ын ‘А’ танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Монгол ньюс Мэдээллийн төвд

11:00 цагаас Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн биелэлтийг шаардаж мэдээлэл хийнэ.

Blue sky- ийн 3 давхарт

11:30 цагт МАХН,Ногоон нам, МҮАН, ИЗНН хамтарч Тунхаг бичигт гарын үсэг зурна.

Соёлын төв өргөөнд

12:00 цагаас Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг болно.

НЦГ-ын 108 тоотод

12:00 цагт Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Офицеруудын ордонд

14:00 цагаас ‘Монгол цэргийн өдөр’, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан ‘Монгол цэргийн дайчин уламжлал’ үзэсгэлэнгийн нээлт болно.