Яруу найрагч Л.Ганзул МУГЖ Т.Баясгаланд зориулсан шүлгийн уралдаанд түрүүлжээ

1161

Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулах Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорч, шагналаа гардаж авчээ.Хайрын шүлгийн уралдаанд 1000 гаруй уран бүтээлч шүлгээ ирүүлснээс шилдэг есөн оролцогчийг шалгаруулж, шагналыг гардууллаа. Тэмцээний тэргүүн байрт “Болорцом”-ын тавдугаар байр, яруу найрагч Л.Ганзул шалгарч, Япон улсад зорчиж сүмо үзэх эрхээр шагнуулсан бол, удаах байранд яруу найрагч Л.Түмэнжаргал орж “iPhone X” утсаар, гутгаар байрт яруу найрагч Ш.Бадам орж Samsung J7 утсаар тус тус шагнуулав. Мөн тусгай байрт орсон яруу найрагчид болох МЗЭ-ийн шагналт яруу найрагч, СГЗ Д.Дашдондов, яруу найрагч Х.Мөрөн, Б.Болдсүх, С.Шүрэнцэцэг, Б.Баттулга, Э.Бат-Эрдэнэ нарыг 32 инчийн өнгөт зурагтаар шагнаж урамшуулжээ. Мөн тэмцээнд ирүүлсэн нийт оролцогчдоос 400 шүлгийг шүүж “Ханьдаа” хэмээх номыг бүтээснээ арга хэмжээнд оролцсон нийт зочдодоо бэлэглэсэн гэнэ.