Ихрийнхэн гэр бүлийнхэндээ өөртөө туслах боломж олго

511
ХОНЬ – (3/21-4/19)
Хичнээн эрх дураараа байхыг хүссэн ч дүрэм журмаас зугтааж чадахгүй. Бүгдийг нэг дор овооруулж ядарч байхын оронд багаас нь эхэлж, аажим аажмаар урагш ахисан нь дээр. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг үгийг санаж яв. Хэрвээ та тоглоомонд оролцохоо боливол хамтрагчийн арга ч бүтэхгүй гэсэн үг. Эрүүл мэнддээ анхаар, эрч хүч буурч, дархлааны системд нөлөөлж магадгүй. Оюун санаанаас гадна биеэ тэтгэн тэнхрүүлэх хэрэгтэй.
ҮХЭР – (4/20-5/20)
Нийгмийн амьдралаа зөв удирд. Мөнгөний хэрэгцээ шаардлага гарна. Гэрээ хэлцэл хийх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурахад тохиромжтой. Аз сорих, шинэ ажил эхлэх, аянд замд гарахад таагүй. Мөнгө олохын тулд аливаа зүйлд хичээнгүй хандах нь чухал. Илүү хянамгай бай. Нэг долларыг ч шаардлагтүй зүйлд бүү зарцуул. Зөвхөн хэрэгтэй зүйлээ л худалдан ав. Мөнгө төгрөгний ажилтай холбоотой сайн хамтрагчаа олж чадна. Аян замд гарах, шинэ танилтай болох хүмүүсээс дэмжлэг ирэх зэрэгт таатай.
ИХЭР – (5/21-6/21)
Хэрвээ танд сэтгэл зүйн асуудал байвал гадуур зугаалж, цусныхаа эргэлтийг түргэтгэ. Гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таагүй уур амьсгал бий болгох болно. Хэдийгээр танд мөнгө хэрэгтэй хэдий ч гэр бүл хамгийн эрхэм гэдгийг сана. Өөрийн ажлын хуваариа сайтар зохицуул. Гэр бүлийнхэндээ өөртөө туслах боломж олго. Ингэснээр тэд ч бас таныг ойлгож, гэр бүлийн харилцаа илүү ойр дотно болно.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Ямар нэг хойшлуулшгүй асуудлыг шийдвэрлэхийн тулд эцэг эх эсвэл өөрөөсөө ахмад настай, хамаатан садантайгаа илэн далангүй, шударгаар ярилцах шаардлага гарна. Таны хувьд цаашдаа боловсрол эзэмших юмуу, сонирхолтой ажил төрөл хайж олох талаар санаа тавих үе эхэлж байна. Өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө зөв зохистойгоор ойлгуулах чадвар дутмаг байгаа чинь бусдад хэрэг зоригоо илэрхийлэх гэсэн зүтгэлийг чинь баллаж магад.
АРСЛАН – (7/23-8/22)
Таны санхүүгийн нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн шинэ төлөвлөгөө гаргахаас өөр зам үлдээгүй гэдэгт итгэ. Нүд тайлж юм үзэх гэсэн хүсэл эрмэлзэл таныг эзэмдэнэ. Гадны хөрөнгө оруулагч хайж холбоо тогтоох гэсэн таны хичээл зүтгэл бүтэх магадлалтай. Импорт, экспортын бизнес эрхэлдэг бол шинэ танилын хүрээ тун их нэмэр болно. Сурч мэдэх шаардлага маш их байгаа тул бизнес уулзалтын дараа цагийг хамтдаа өнгөрөөхөөс бүү татгалзаарай.
ОХИН – (8/23-9/22)
Таны амьдралд сэтгэл зүй болоод санхүүгийн хувьд чухал нөлөө үзүүлдэг хүмүүстэй харилцах харилцаандаа анхаарал тавь. Санхүүгийн асуудлаа хэт нууцалж, хамтрагчдаа итгэхгүй байснаас болж хувийн болон бизнесийн харилцаанд асуудал гарах болно. Өнөөдөр ажил болоод хувийн амьдралын хооронд тодорхой зааг тогтоож, үүрэг хариуцлагаа ухамсарлахад их таатай өдөр юм. Болж өгвөл бусдаас тусламж авахыг хичээ.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Эрч хүч сэргэж, өдөр тутмын таагүй байдлаасаа зугтана. Өнөөдрийнхөө төлөвлөгөөгөө гаргаж, эрдэм мэдлэгээ дээшлүүл. Эсвэл өөрийнхөө тухай тунгаан бод. Өөртөө итгэлтэй байж, өөртөө итгэх байдлаа ил тодоор гаргавал үр дүн нь гарна. Уран сайхан ба гоо сайхны мэдрэмж ихсэнэ. Үүнийгээ ил тодоор харуул.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Сарын эхээр үнэнч, шударга байдлыг чухалчлан үзэж, урагшаа хичээн зүтгэ. Гэр орны уур амьсгал, ажлын хамт олны эв нэгдэл зэрэг аз жаргалтай мөчийг бүтээхэд анхаар. Удирдлагатай халуун дотно, нөхөрсөг харилцааг тогтоох амархан байх болно. Хүмүүс хайртай хүнээ тантай харьцуулж магадгуй. Өнөөдөр хуучин асуудлыг түр хойш тавьж, ширээн дээрхээ эмхэлж цэгцэл. Чихэрлэг амттан, өөх тостой хоолноос татгалзаж чаддаггүй Хилэнц бага багаар биеийн дасгал хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэй.
НУМ – (11/22-12/21)
Өнөөдөр ажилдаа хэт махран зүтгэхгүй байхыг зөвлөж байна. Эрсдэл өндөртэй арилжаа наймааны ажил ихээхэн хэмжээний алдагдалд оруулж мэднэ. Зүүдээ эсрэгээр нь тайл. Танд ямар нэгэн тусламж хэрэгтэй байгаа бол санаа зоволгүй ойр дотны хүмүүсээсээ туслалцаа авах нь тохиромжтой.
МАТАР – (12/22-1/19)
Гуравдугаар сарын эхэн үе матрынхны хувьд дундаж өдрүүд байна. Тэглээ гээд шантарч буцах хэрэггүй. Хийе гэснээ л хийх хэрэгтэй. Үл ойлголцол болно. Йймд амаа хамхиж маргаанаас хол хөндий яв. Та нэг алхам урагшилсан ч хоёр алхам ухарсан мэт сонин сэтгэгдэл төрж магад. Энэ нь түр зуур л үргэлжлэх тул аль болох хурдхан даван туул. Дараагийн хэдэн өдөр бодож тунгаахад хүнд байвал чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул.
БУМБА – (1/20-2/18)
Өнөөдөр итгэл найдвар сэргэж, өмнө нь зүүдэлж ч байгаагүй ажил хийх бололтой. Сансар огторгуй энэ өдөр Хумхуудад амьдралын байр сууриа олох боломж өгч баина. Тиймээс чөлөөт цагаараа хүссэн зүилээ хий. Наизууд бие биенийдээ зочилж, хөгжилтэй саихан өнгөрөөнө. Танай хүүхдүүд дураараа аашилдаг зуршилтай бол хамтдаа гэрээс гадуур зугаалж, учрыг ойлгуулахыг хичээ.
ЗАГАС – (2/19-3/20)
Нар таны ордонд гурван долоо хоногийн турш байснаар таны өөртөө итгэх байдал улам дээшилж, ихэнх тань энэ жилийн хамгийн сайхан цаг гэдгийг мэдрэх болно. Хувийн амьдрал тань өмнөхөөсөө илүү завгүй байж, хэрэв таны ойр хавьд жаахан хүүхдүүд байдаг бол сэтгэл зовоосон хэд хэдэн хэрэг гаргах болно. Нарнаас танд бие бялдрын нэмэлт энергийн тусламж ирэх ба энэ нь танд гарч ирж буй хүнд нөхцөл байдал, асуудлуудын учрыг олоход туслах болно.