29 хувьцаат компанийн 274 580 ширхэг хувьцаа арилжигдлаа

392

Хөрөнгийн бирж 2-р сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 274 580 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Евроазиа Капитал Холдинг’ (SUN+15.00%) болон ‘Түшиг Уул’ (TUS+14.99%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘атериалимпекс’ (MIE-13.16%) болон ‘Тавантолгой’ (TTL-9.70%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,997 ширхэг үнэт цаасыг 197.5 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20001.38 нэгж болж 3.38 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,413,079,369,346 төгрөг боллоо.