Өнөөдөр ТЭГШ тоогоор төгссөн дугаартай машинууд хөдөлгөөнд оролцоно

559

Өнөөдөр улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн буюу 0, 2, 4, 6, 8-өөр төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ ТООГООР /0,2,4,6,8/ төгссөн, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ ТООГООР /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд орAолцох юм.

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-17:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.