10.00 цагт МУИС-ийн Номын санд ‘Хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж’ хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ‘Дүнжингарав’ салбарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдтэй уулзана.
10.00 цагт ГХЯ-нд ‘Монгол Улсын гадаад сурталчилгаа-Орчин үеийн урлаг’ хэлэлцүүлэг болно.
10.00 цагт ‘Контенинтал’ зочид буудалд ‘Пневтококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ’ судалгааны тайлангийн хурал болно.
11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ‘Дүнжингарав’ салбарт ‘Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв’-ийн нээлт болно.
11.30 цагт ‘Үндэсний мэдээллийн төв’-д ‘Иргэдийн шударга шүүх’ ТББ, ‘Монголын худалдаачдын холбоо’-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
11.30 цагт АШУҮИС-д Япон улсын хоёр иргэнд Хүндэт профессор цол олгох ёслол болно. Утас: 99159921
11.40 цагт Нийслэлийн засаг дарга С.Батболд ХСҮТ-д ажиллана.
11.45 цагт ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд ХНХЯ-наас ‘Жендер ба хөгжил’ чуулганы талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд иргэн Н.Даваа гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан хамгийн хямд, цахилгаан халаагуур танилцуулна.
12.00 цагт УДЭТ-т иргэний нийгмийн өдрийг угтсан хүний эрхийг таниулах ‘Мэдээллийн зах’ үйл ажиллагаа зохион байгуулагдана.
14.00 цагт УДЭТ-т ‘Театр хүний эрхийн төлөө-2018’ хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд туссан шинэ зохицуулалтыг олон нийтэд таниулах бэсрэг жүжгийн ‘Тавилттай уншлага’ тоглогдоно.
12.30 цагт Богд хааны ордон музейд ‘Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал’ үзэсгэлэнгийн шилдгүүд буюу ‘Хаан’, ‘Хатан’ бүтээл шалгаруулах ёслол болно.