Улсын болон орон нутгийн төсөвт нийт 149.9 тэрбум төгрөг төлжээ

434

192614-14092016-1473839716-796028680-erdenet

2016 оны эхний есөн сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр ХХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээ давуулан биелүүлэн ажиллаж улс болон орон нутгийн төсөвт нийт 149.9 тэрбум төгрөгийг төлжээ.

Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тн цэвэр зэсийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2903,7 ам.доллараар бууруулж өнөөдрийн байдлаар 3953,6 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 3 жилд 259,5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.

Дашрамд дурдахад зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан хэдий ч “Эрдэнэт” үйлдвэр 2013 оноос 2016 оны эхний 9 сар хүртэлх хугацаанд улс болон орон нутгийн төсөвт нийт 1,4 их наяд төгрөгийн татвар төлсөн хэмээн мэдээллээ.