Утааны эсрэг хэвтээгээрээ жагсана

723

“Утааны эсрэг аав ээжүүд” төрийн бус байгууллагаас энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд 12.00 цагт хэвтээ жагсаал зохион байгуулахаар болжээ. Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах далайцтай арга хэмжээ авахгүй байна гэж үзэн, чимээгүй хэвтээ жагсаал хийхээр шийдсэн байна.

Төр засгийн удирдлагууд 2004 оноос эхлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замын тухай ярьж эхэлсэн байдаг. Гэвч үүнээс хойш өнөөдрийг хүртэл 200 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулсан эдийн засгийн тооцоо бий. Харамсалтай нь төсөл хөтөлбөрийн үр дүн муу байгаа нь өнөөдөр бидний нүдэнд ил тод харагдаж байгаа.