НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

1523

Татварын ерөнхий газраас албан татвар төлөгчид НӨАТ-ын буцаан олголтын авахын тулд нэгдүгээр сарын найманд багтаан 2017 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийг баримтын мэдээллийг бүртгүүлсэн байхыг анхаарууллаа.
НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны  дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт Татварын ерөнхий газарт хүргүүлэх юм. Төлбөрийн мэдээллээ бүртгүүлсэн иргэдийн буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан арилжааны банкин дахь бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр төлөвлөжээ.